НЭМҮТ: Тэр цар тахлын үеийн Шуурхай хариу арга хэмжээний VI багт тархвар судлаач эмчээр 6 сарын турш ажиллажээ

2020-12-25 Мэдээ мэдээлэл

 

 

 

ХАМТДАА_ДАВНА

С.Ариунтөгс нь НЭМҮТ-ийн залуу үеийн төлөөлөл, чадварлаг судлаачид, эрдэм шинжилгээний ажилтнуудын нэг юм.

Тэрбээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Биотехнологи инновацийн албаны эрдэм шинжилгээний ажилтан бөгөөд Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/175 тоот тушаалаар Ковид-19 цар тахлын үеийн Шуурхай хариу арга хэмжээний VI багт тархвар судлаач эмчээр 6 сарын турш ажилласан.

Тус багийн бүрэлдэхүүнд багтах тэдгээр эмч нар тусгаарлалтын байранд буй иргэдийг вирус судлалын шинжилгээнд хамруулах, батлагдсан тохиолдлуудыг эрэмбэлэн ангилах, ХӨСҮТ-д шилжүүлэх, тандалт судалгаа хийх зэрэг үүрэг гүйцэтгэсэн. С.Ариунтөгс 2020 оны өнгөрөгч сараас үргэлжлүүлэн ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторид SARS-CoV-2 илрүүлэх шинжилгээний багт ажиллаж туршлагажиж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.