Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арванхоёрдугаар сарын 23-нд нийт 11800 хүнд PCR шинжилгээ хийхэд 6 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.
Зургаан хүн Улаанбаатар хотод шинээр бүртгэгдсэн. Токио Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэнээс коронвирус илэрлээ. Ингээд Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 393 болж байна.
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс эхтэй голомтод 5 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Үүнд, 2 өвчтөн, сахиур 2, гэр бүлийн хүн 1 байна. Мөн тус дүүргийн нэгдсэн эмнэлгээс нийт 136 хүн халдварт өртжээ. Үүнээс хэвтэн эмчлүүлж байсан 73 хүн боллоо. Сахиур 23 эмнэлгийн ажилтан 16, гэр бүлийн 24 хүн бий. Харин эмнэлгээс гарсан 9 хүн байна.
Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 605 тохиолдол бүртгэгдсэн.
Нийт өссөн дүнгээр хэлбэл:
Улаанбаатарт 279
Сэлэнгэ аймагт 217
Орхон аймагт 25
Дархан-Уул аймагт 45
Дорноговь аймагт 32
Говьсүмбэр аймагт 4
Архангай аймагт 3
Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1069, эдгэрсэн 584 байна.
Өнөөдөр 43 хүн эдгэрч гарч байна.
Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнэг аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 476 хүн эмчлүүлж байна” гэв.