ЭМЯ: 57 хүний шинжилгээнд коронавирус илэрч, дотоодын халдварын тоо 600 боллоо

2020-12-23 Мэдээ мэдээлэл


Холбогдох албадаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийн цагаа хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арванхоёрдугаар сарын 22-нд нийт 4134 хүнд PCR шинжилгээ хийхэд 57 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс эхтэй голомтод уг 55 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Үүнд, 47 өвчтөн, сахиур 9, гэр бүлийн хүн хоёр, захиргаа аж ахуйн нэгжийн ажилтан нэг, эмнэлгээс гарсан хүн нэг байна.

Өмнө нь коронавирусийн хавьтал хэмээн тусгаарлагдсан иргэдээс ийнхүү халдварын шинэ тохиолдол илэрсэн.

Сэлэнгэ аймагт нэг тохиолдол шинээр бүртгэгдсэн. Уг иргэн коронавирусийн хавьтал хэмээн тусгаарлагдсан байсан бөгөөд давтан шинжилгээгээр ийнхүү илэрлээ.

Мөн Цэргийн төв эмнэлгийн нэг эмч халдварт өртжээ.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс нийт 131 хүн халдварт өртсөн байна. Ийнхүү улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 600 тохиолдол бүртгэгдсэн.

Нийт өссөн дүнгээр тодруулбал:

Улаанбаатарт 219

Сэлэнгэ аймагт 217

Орхон аймагт 25

Дархан-Уул аймагт 45

Дорноговь аймагт 32

Говьсүмбэр аймагт 4

Архангай аймагт 3

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 1063, эдгэрсэн 541 байна.

Өнөөдөр Цэргийн төв эмнэлгээс нийт 82 хүн эдгэрч Хан-Уул дүүргийн Яармагийн эмнэлэг рүү шилжлээ.

Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 513 хүн эмчлүүлж байна” гэв.

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.