24 цагт ГССҮТ-д 220 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ

2020-12-20 Мэдээ мэдээлэл

ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн нэгтгэсэн мэдээллийг хүргэж байна. 

Үүнд, Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1665 дуудлага ирснээс 669 нь яаралтай тусламж, 996 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 1503 хүн мэдээлэл авсан байна.

Хатуу хөл хорионы үед төрөлжсөн төв эмнэлгүүдийн амбулаториор 2639 хүн үйлчлүүлжээ. 

ЭХЭМҮТ-д 25 хүүхэд шинээр мэндэлсэн бол нийт 30 мэс засал хийгдсэн байна. Харин ГССҮТ-д 220 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.

Дашрамд дуулгахад, коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, гэртээ байж урьдчилан сэргийлээрэй!

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.