ЭМЯ: Баянзүрхийн эмнэлгээс 6 тохиолдол илэрч, дотоодын халдвар 500 боллоо

2020-12-20 Мэдээ мэдээлэл

Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арванхоёрдугаар сарын 19-нд нийт  8416 хүнд PCR шинжилгээ хийхэд 8 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Энэхүү 6 тохиолдол Улаанбаатар хотод Баяннзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос илэрсэн. Хоёр тохиолдол нь энэ сарын 19-нд Франкфурт Улаанбаатар чиглэлтийн онгоцоор ирсэн зорчигчдын баталгаажуулах давтан шинжилгээнээс илэрсэн.  Тэд Герман, Унгар улсаас ирсэн иргэдээс илэрсэн.

Дотоодын голомтыг хяналтад авч хязгаарлаж байгаа үед гаднаас халдварын тохиолдол нэмж илрээд байвал нөхцөл байдал хүндрэх тохиолдол анзаарагдаж байгаа. Энэ асуудалд цаашид анхаарах байх.

Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 500 тохиолдол бүртгэгдсэн.

Нийт өссөн дүнгээр хэлбэл, 

Улаанбаатарт 175

Сэлэнгэ аймагт 216

Орхон аймагт 25

Дархан-Уул аймагт 45

Дорноговь аймагт 32

Говьсүмбэр аймагт 4

Архангай аймагт 3

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 961, эдгэрсэн 509 байна.

Өнөөдөр 119 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарч Хан-Уул дүүргийн Яармагийн эмнэлэг рүү шилжлээ.

Баянзүрх дүүргийн эмнэлэгт үүссэн голомтын тухайд ойрын болон хоёр дахь хавьтал 803 хүнийг хяналтад аваад байна. Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт  379 хүнийг тусгаарласан бол гэрийн ажиглалтад 279 хүн байна. Нийт 793 хүн шинжилгээнд бүрэн хамрагдсан байна.

Цэргийн төв эмнэлэг,  Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 443 хүн эмчлүүлж байна.

Биеийн байдал маш хүнд 1, хүнд 8, хүндэвтэр 32, хөнгөн 402 хүн эмчлэгдэж байна” гэв.

ЭМЯ: Баянзүрхийн эмнэлгээс 6 тохиолдол илэрч, дотоодын халдвар 500 боллоо

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.