ХӨСҮТ: Баянзүрх дүүргийн эмнэлгээс нэмж 18 тохиолдол илэрлээ

2020-12-18 Мэдээ мэдээлэл

ЭМЯ-наас өнөөдрийн /2020.12.18/ ээлжит мэдээллээ өглөө. 

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр /2020.12.17/ нийт 9070 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнд халдвар илэрсэн. Энэ нь нийслэлийн БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт үүссэн голомтоос өчигдөр хоёр, өнөөдөр 18 нийтдээ 20 тохиолдол боллоо. Өмнө нь гарч байсан голомтод бүс нутагт амьдарч байсан хүнээс халдвар гарсан. Гэхдээ үргэлжлүүлэн тандах ажил үргэлжилж байна. Халдвартай иргэдийн ойрын хавьтал болон 645 хүнийг олж, 266 хүнийг тусгаарлаж, 469 хүнийг гэрийн ажиглалтад байлгаж байна.

БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт 379 хүнийг тусгаарлан ажиглаж байна. Ойрын хавьтал болсон эмч гэх мэт 266 хүнээс шинжилгээ хийхэд одоогоор халдвар илрээгүй байна. Үүсээд байгаа голомтыг тухайн голомтод нь хянах аргаар тандаж байгаа. Мөн эмнэлгийн ажилчид болон өвчтөнүүдийн ар гэрийг гэрт нь тусгаарлаж эхэлсэн. Тиймээс ард иргэд айх хэрэггүй” гэлээ.

Түүнчлэн тэрбээр “Маск тогтмол зүүдэг, ариун цэвэр сахидаг хүмүүст халдвар илрэхгүй байх тохиолдол ажиглагдаж байна. Халдварын эх уурхайг тогтоодоггүй. Цар тахлын шинэ вирус хаана ч явж болно. Бид ард иргэдийнхээ дунд халдварыг тархааж алдахгүй байхын тулд боломжит бүх зүйлээ хийж байна” хэмээн тодруулав.

Сүүлийн 24 цагт аймгуудад шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна

Сүүлийн 24 цагийн байдлаар кластер голомтод 488 тохиолдол бүртгэгдсэн. Өчигдөр Франкфуртын тусгай үүргийн онгоцоор ирсэн 173 хүнээс шинжилгээ авахад халдвар илрээгүй. Нийт Монгол Улсад батлагдсан тохиолдол 941 боллоо. Үүнээс 473 буюу 50,2 хувийг эмчилсэн байна. Одоогоор эмчлүүлж байгаа иргэдийн эмнэлзүйн шинж нь маш 1, хүнд 3, хүндэвтэр 32 бусад нь хөнгөн гэсэн мэдээлэлтэй байна.

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.