ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арванхоёрдугаар сарын 15-нд нийт 12711 хүнд шинжилгээ хийсэн 1 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.
Сэлэнгэ аймагт 1 тохиолдол бүртгэгдсэн. Ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан хүнээс халдвар илэрсэн.
Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 465 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл,
Улаанбаатарт 138
Сэлэнгэ аймагт 216
Орхон аймагт 25
Дархан-Уул аймагт 45
Дорноговь аймагт 32
Говьсүмбэр аймагт 4
Арханхагй аймагт 3
Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 918, эдгэрсэн 384 байна.
Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнэг аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 525 хүн эмчлүүлж байна.
Биеийн байдал маш хүнд 1, хүнд 2, хүндэвтэр 49, хөнгөн 473 хүн эмчлэгдэж байна.
Цэргийн төв эмнэлэгт 81 настай халдвар авсан хүний бие хүнд байна” гэв.