Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арванхоёрдугаар сарын 13-нд нийт 8574 хүнд шинжилгээ хийсэн 5 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.
Сэлэнгэ аймагт 5 тохиолдол бүртгэгдсэн. Ойрын хавьтлаар тусгаарлагдаж байсан хүмүүсийн 2-3 дахь давтан шинжилгээгээр халдвар илэрсэн. Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 459 тохиолдол бүртгэгдсэн.
Нийт өссөн дүнгээр:
Улаанбаатарт 138
Сэлэнгэ аймагт 213
Орхон аймагт 25
Дархан-Уул аймагт 45
Дорноговь аймагт 31
Говьсүмбэр аймагт 4
Арханхагй аймагт 3
Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 912, эдгэрсэн 384 байна.
Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнэг аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 519 хүн эмчлүүлж байна.” гэв.
ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 514 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 1
- Хүнд 5
- Хүндэвтэр 75
- Хөнгөн 438 хүн байна.