Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл /2020.12.13/ хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр /2020.12.12/ нийт 14987 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс, нэг хүнд Covid-19 илэрлээ. Энэхүү батлагдсан нэг тохиолдол нь Цэргийн төв эмнэлэгт ажиллаж байсан сувилагчаас илэрлээ. Түүнчлэн Сэлэнгэ, Дорноговь, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Говьсүмбэр, Архангай аймгуудад сүүлийн 24 цаг халдвар нэмж бүртгэгдээгүй.
Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 454 тохиолдол бүртгэгдсэн байна.
Харин Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 907 боллоо. Үүнээс 384 хүн эдгэрсэн.
ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 514 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл:
-Маш хүнд 1
-Хүнд 5
-Хүндэвтэр 79
-Хөнгөн 429 хүн байна.
Улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийтдээ 454 тохиолдол бүртгэгдсэн. Нийт өссөн дүнгээр хэлбэл:
Улаанбаатарт 138
Сэлэнгэ аймагт 208
Орхон аймагт 25
Дархан-Уул аймагт 45
Дорноговь аймагт 31
Говьсүмбэр аймагт 4
Арханхагй аймагт 3
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87433
30721
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.