Дэлхийн хэмжээний хуралд НЭМҮТ-ийн ажилтан оролцлоо

2020-12-15 Мэдээ мэдээлэл

 

Эд эсийн нөхөн сэргээх анагаах ухаан, эсийн нөхөн сэргэлт, эсийн өсгөвөрийн асуудлаарх “Tissue Regeneration-2020” олон улсын онлайн хурал энэ сарын 4-нд ХБНГУ-ын Берлин хотноо болов.

Нобелын шагналтан, өндөр түвшний эрдэмтэд, судлаачдын оролцдог уг хуралд АНУ, Канад, Италийн эрдэмтэд шинэлэг судалгааны баримт мэдээлэл бүхий илтгэл тавьсан байна. НЭМҮТ-ийн НЭМЛЛА-ны дарга, химийн инженерийн доктор И.Туяажаргал энэхүү хуралд онлайнаар оролцож, эд эсийн нөхөн сэргээлтийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаарх сүүлийн үеийн мэдээлэл хүлээн авсан байна.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.