Эрүүл мэндийн сайдын ивээл дор зохион байгуулагдсан “ХАВДАРГҮЙ ҮРС” Үндэсний анхдугаар зөвлөгөөний нэгдсэн хуралдаанд НЭМҮТ-ийн ЭНБД С.Өнөрсайхан, ЭМДӨУСА-ны дарга С.Гэрэлмаа, тус албаны ХБӨ-ий асуудал хариуцсан ЭША Р.Энхбат нар оролцов.
Эрдэм шинжилгээ, судалгааны салбар хуралдаанд “Хүүхдийн хавдрын орчны нөлөөлөл” сэдвээр ЭНБД илтгэл хэлэлцүүлсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2018 онд “Хүүхдийн хавдартай тэмцэх олон улсын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг баталсан. Хүүхдийн хавдрын эмчилгээний чанар хүртээмж хөгжиж буй болон хөгжсөн оронд маш ялгаатай байна. Хөгжиж буй ядуу буурай оронд хүүхдийн хавдрын тохиолдлын 20 хувийг эмчилж байхад хөгжсөн оронд 80-90 хувийг нь эмчилж байна. Иймээс 20 биш 60-аас доошгүй хувийг нь эмчлэх зорилтыг Хөтөлбөрөөр дэвшүүлж байна.
Түүнчлэн Хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн хавдрын эмчилгээний чанар хүртээмжийг одоо байгаагаас хоёр дахин нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Уг зорилтыг хэрэгжүүлэхэд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрчимжүүлэн хамтран ажиллах шаардлагатай байгааг Үндэсний анхдугаар зөвлөгөөнөөр онцлов.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87438
30736
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.