ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арванхоёрдугаар сарын 10-нд нийт 20633 хүнд шинжилгээ хийсэн 7 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.
Улаанбаатарт 6 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Үүний дөрөв нь өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудын давтан шинжилгээнд илэрсэн. Хоёр нь Амгалан гаалийн газрын ажилтны тандалтын шинжилгээнд болон уг ажилтаны хүүгээс коронавирус илэрсэн. Тиймээс шинээр илэрсэн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 50 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Одоогоор үргэлжлүүлэн хавьтлыг эрж хайх, хоёрдогч хавьтлын шинжилгээг үргэлжүүлэн хийж байна.
Мөн сүүлийн 24 цагийн байдлаар Сэлэнгэ аймагт нэг тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн. Ийнхүү улсын хэмжээнд голомтлон гараад байгаа хэсэгт нийт 454 тохиолдол бүртгэгдлээ.
Нийт өссөн дүнгээр хэлбэл:
Улаанбаатарт 138
Сэлэнгэ аймагт 208
Орхон аймагт 25
Дархан-Уул аймагт 45
Дорноговь аймагт 31
Говьсүмбэр аймагт 4
Архангай аймагт 3
Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 905, эдгэрсэн 384 байна.
Цэргийн төв эмнэлэг болон ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 512 хүн эмчлүүлж байна.
Биеийн байдал маш хүнд 1, хүнд 5, хүндэвтэр 76, хөнгөн 440 хүн эмчлэгдэж байна” гэв.