Улсын хэмжээнд өчигдөр нийт 21,470 хүнд шинжилгээ хийхэд таван хүнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсад бүртгэгдсэн халдварын нийт тохоилдол 898 болов.
Үүнээс 384 хүн буюу нийт тохиолдлын 42.8 хувь нь эдгэрээд байгаа бол одоогоор 505 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна.
Эмчилгээнд байгаа хүмүүсээс биеийн байдал,
Хөнгөн-414
Хүндэвтэр-84
Хүнд-6
Маш хүнд нэг хүн байна.
Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Коронавирус илрүүлэх цэгүүдэд нийт 369,282 хүн хамрагдсан байна. Мөн нийслэлд шинээр халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор ЗӨСҮТ-ийн баг 3,650 метр квадрат талбайд голомтын эцсийн халдваргүйтгэл хийсэн байна.
Тусгай дугаарын нийт долоон утсанд 24 цагийн хугацаанд 21,226 хүн хандаж зөвлөмж, зөвлөгөө авсан бол Эрүүл мэндийн яамны 32-30-02 дугаарын утсанд 1,471 хүн холбогдож зөвлөгөө авсан байна” гэж мэдээллээ.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87433
30721
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.