Covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ИЙН ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ АЛБАНЫ ДАРГА А.АМБАСЭЛМАА:
-“Арванхоёрдугаар сарын 7-ны өдөр ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ-ийн болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорноговь аймгийн салбар лабораторид нийт 27,488 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс халдвар илэрлээ. Голомтлон халдвар гарч буй аймгуудад хавьтлуудын давтан шинжилгээг хийсэн. Тухайлбал, Улаанбаатарт хавьтлын шинжилгээг 1,609 хүнд, Сэлэнгэд 709, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 215 хүнд хийсэн. Үүнээс нэг хүний шинжилгээнд буюу Сэлэнгэ аймагт нэг тохиолдол батлагдсан. Ингэснээр Сэлэнгэ аймагт нийтдээ 204 тохиолдол бүртгэгдлээ.
Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй.
Нийт бүртгэгдсэн тохиолдол:
Улаанбаатар-128
Дархан-Уул-35
Дархан-Уул-31
Орхон-25
Говьсүмбэр-4
Архангай-3
Улсын хэмжээнд Covid-19-ийн нийт батлагдсан тохиолдол 888 бүртгэгдсэн. Үүнээс эдгэрсэн нь 384 хүн буюу 43.2 хувь нь эдгэрсэн. Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-ийн клиникт 495 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд нэг, хүнд долоо, хүндэвтэр 67, хөнгөн 420 хүн эмчлүүлж байна” гэлээ.
Улсын хэмжээнд Covid-19-ийн нийт батлагдсан тохиолдол 888 бүртгэгдээд байна. Үүний 440 тохиолдол нь дотоодод батлагдлаа.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87433
30721
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.