Баянгол дүүрэгт 32 тохиолдол буюу хамгийн өндөр үзүүлэлттэй байна

2020-12-7 Мэдээ мэдээлэл

 

 

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2020 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 38 тохиолдол илэрсний 32 нь Улаанбаатарт байна. Улаанбаатар хотод нийт 128 тохиолдол бүртгэгдсэний 32 нь Баянгол дүүрэгт байна” гэлээ.

Дүүргүүд дэх халдвар гарсан хороод:

Баянгол дүүрэгт /1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 15, 18 дугаар хороо/, нийт батлагдсан тохиолдол 32,
Баянзүрх дүүрэгт /4, 8, 9, 10, 14, 22 дугаар хороо/, нийт батлагдсан тохиолдол 25,
Сүхбаатар дүүрэгт /1, 7, 11, 12, 13, 16, 17, 18, 19 дүгээр хороо/, нийт батлагдсан тохиолдол 26,
Сонгино хайрхан дүүрэгт /1, 7, 13, 16, 19, 20, 29, 30 дугаар хороо/, нийт батлагдсан тохиолдол 18,
Хан-Уул дүүрэгт /4, 10, 16, 21 дүгээр хороо/, нийт батлагдсан тохиолдол 18,
Чингэлтэй дүүрэгт /6, 7, 13, 16, 19 дүгээр хороо/, нийт батлагдсан тохиолдол 8,
Багануур дүүрэгт /4 дүгээр хороо/, нийт батлагдсан тохиолдол 1 байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.