ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.
Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 6-ны өдөр ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ-ийн болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорноговь аймгийн салбар лабораторид нийт 23,341 хүнд шинжилгээ хийхэд 38 батлагдсан тохиолдол илэрлээ.
Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 887, эдгэрсэн 384 хүн байгаа бол 494 хүн эмчилгээнд байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 2, хүнд 5, хүндэвтэр 71, хөнгөн 416 хүн байгаа” гэлээ.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87442
30750
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.