Төмөр замын ажилчдын давтан шинжилгээний хариу сөрөг гарсан

2020-12-5 Мэдээ мэдээлэл

 

Орхон аймаг дахь төмөр замын 156 ажилтныг хоёр удаагийн шинжилгээнд хамруулсан бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Архангай аймаг халдвар батлагдсантай холбоотойгоор тус аймагруу зорчсон 98 иргэнийг шинжилгээнд хамруулсан байна. Дээрх иргэд гэрийн ажиглалтад байна. Энэ сарын 2-ны өдрөөс эхлэн өрх бүрээс нэг иргэнийг шинжилгээнд хамруулж эхэлсэн бөгөөд одоогоор нийт 710 өрхөөс шинжилгээг аваад байна. Урьдчилан сэргийлэх тандалт шинжилгээнд аймгийн хэмжээнд нийт 52 аж ахуй нэгж байгууллага 8122 иргэн хамрагдсан.
Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 7 зөрчил гарсан бөгөөд 11 хүн эрүүлжүүлэгджээ. Энэ долоо хоногийн байдлаар 197 дуудлага, мэдээлэл ирснээс 41 дуудлага нь зөрчлийн шинж чанартай, гэмт хэргийн 10 гомдол хүлээн авсан байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.