ЭМЯ: Нийслэлд 3, Дорноговь, Сэлэнгэд тус бүр 4 тохиолдол бүртгэгдэв

2020-12-5 Мэдээ мэдээлэл
 Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2020.12.05) мэдээллээ хийлээ.

Тодруулбал, Улаанбаатарт 3, Сэлэнгэд 4, Дорноговь аймагт 4 шинэ тохиолдол Автобус баазын ойрын хавьтлын, нэг унаагаар явдаг нэг хүнээс халдвар илэрсэн. Харин тус автобус баазын 512 хүнийг PCR шинжилгээнд хамруулсан.

Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 397 тохиолдол бүртгэгдсэн байна.

ХӨСҮТ-өөс 3 хүн эдгэрч, дараагийн шатны сувилал руу шилжлээ.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 842 боллоо. Үүнээс 368 хүн эдгэрсэн байна.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 465 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл

  • Маш хүнд 2
  • Хүнд 6
  • Хүндэвтэр 76
  • Хөнгөн 377 хүн байна

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.