А.Амбасэлмаа: Автобус баазын жолооч халдвартай нь батлагдсан

2020-12-4 Мэдээ мэдээлэл

Нийтийн тээврийн автобусны жолоочийг COVID-19-ийн түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд эерэг гарсан тухай мэдээлэл өчигдөр орой олон нийтийн сүлжээнд тархсан. Энэ талаар өнөөдрийн 11:00 цагийн хурлын үеэр  ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Нийтийн тээврийн нэгдүгээр баазын нэг жолооч халдвартай нь  батлагдсан. Энэ хүнийг арваннэгдүгээр сарын 30-наас хоёрдогч хавьтлаар тусгаарлаж авсан. Ойрын хавьтлуудыг шинжилгээнд хамруулж, хоёрдогч хавьтлуудыг тусгаарлах ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулж байна. Тус автобус бааз 500 ажилтантай. Тэднээс жолоочийн ойрын хавьтал 17 хүнийг тусгаарласан бол бусад 400 гаруй ажилтнаас түргэвчилсэн тестээр шинжилгээ аваад үргэлжлүүлэн шөнөөс эхлэн PCR шинжилгээнд хамруулж байна” гэсэн хариу өглөө.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.