Налайх дүүргийн иргэнд үйлчилсэн эмнэлгийн эмч, ажилтны PCR шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа

2020-12-2 Мэдээ мэдээлэл


Налайх дүүргийн иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Тухайн иргэнд үйлчилсэн эмнэлгийн эмч болон ажилтнаас түргэвчилсэн оношлуураар гурван удаа шинжилгээ авахад сөрөг буюу халдваргүй гарсан бөгөөд PCR шинжилгээний хариу мөн сөрөг гарчээ.

Дээрх асуудлаар Налайх дүүргийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс тодруулахад “Түргэвчилсэн оношлуураар 3 удаа шинжилгээ өгсөн иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарсан.

Мөн үйлчлүүлсэн эмнэлгийн үйл ажиллагааг зогсоож, эмнэлгийн эмч, ажилтан гээд 147 сорьцыг PCR шинжилгээнд явуулсан байсан. PCR шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Налайх дүүрэгт коронавирусийн халдварын голомт үүсээгүй, батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй” гэж мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.