Халдвартай хүмүүсийн 71 хувь нь эхний шинжилгээгээр онош батлагджээ

2020-12-2 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр халдвар авсан хүмүүсийн 71 хувьд эхний шинжилгээгээр онош нь батлагдсан хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлж байна.

Тэрбээр “Тандалт, судалгаа ойрын хавьтлыг илрүүлэх үйл ажиллагаа үргэлжлэн идэвхтэй явагдаж байна. Улаанбаатар хотод нийт ойрын хавьтлын 1,063 хүн бий. Үүнээс 386-д нь гурван удаа шинжилгээ хийсэн бол 822 хүнд хоёр удаагийн шинжилгээ хийгээд байгаа.

Ер нь батлагдсан тохиолдлын илрүүлгийг хийхэд 71 хувьд нь эхний шинжилгээгээр коронавирусийн халдвар авсан онош нь батлагдаж байгаа бол 26 хувь нь хоёр дахь давтан шинжилгээгээр, 3 хувь нь гурав дахь давтан шинжилгээндээ онош батлагдаж байна.

Түүнчлэн нийт батлагдсан тохиолдлууд халдварын нууц үеийн хугацаандаа буюу 1-14 хоног дотроо онош нь батлагдаж байгаа” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.