Иргэдийн шинжилгээний хариуг гар утас руу нь илгээж эхэлжээ

2020-12-2 Мэдээ мэдээлэл

119.mn сайт өчигдөр хаагджээ. Тус сайтад 116,000 хүн шинжилгээнийхээ хариуг авахаар хандаснаас болж гацаж, хаагдсан байна. Мөн шинжилгээний хариу зөрүүтэй гарах, зорчигчийн мэдээллийг шалгах боломжгүй болсон зэрэг хүндрэлүүд үүссэн талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал хэллээ. 

Программ техникийн асуудлыг Интер актив мэдээлэл, технологийн компани хариуцаж байгаа гэв.

Тиймээс шинжилгээний хариуг өчигдөр оройноос эхлэн иргэдийн гар утсанд илгээж байхаар болж, байна.

Иргэд шинжилгээний хариу сөрөг гэж ирсэн мессежээ, иргэний үнэмлэхтэйгээ алба хаагчдад шалгуулж, тулгуулсаны үндсэн дээр товчоодоор нэвтрэх юм.
Ингээд хот хооронд зорчиж гэртээ харьсан хүмүүс 14 хоног өөрийгөө заавал тусгаарлах шаардлагатай юм байна.

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.