Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдрийн байдлаар нийт 12.116 хүнд PCR шинжилгээ хийсэн. Үүнээс 400 гаруй давтан шинжилгээ хийхэд 10 хүнээс коронавирус илэрсэн.
Архангай аймгийн Батцэнгэл суманд ажиллаж байгаа ЗӨСҮТ-ийн лаборатиорид 190 хүнд шинжилгээ хийснээс нэг хүнээс халдвар илэрлээ. Тус суманд халдвар авсан иргэний гэр бүлийн давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ.
Улаанбаатар хотод 7 тохиолдол шинээр нэмэгдлээ. Эдгээр нь ойрын хавьтлаар тусгаарлагдсан хүн байна. Гэр бүл, аав, ээж, эгч, дүү, хүүхэд нь байна. Улаанбаатар хотод нийт 84 батлагдсан тохиолдол байна.
Улсын хэмжээнд халдвар бүртгэгдсэн зургаан аймаг, Улаанбаатар хотын голомтод халдварыг илрүүлэх, хавьтлыг тогтоох, хянах үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна.
Сэлэнгэ аймагт нэг тохиолдол шинээр бүртгэгдлээ. Мөн ойрын хавьтлаас халдвар нэмэгдсэн байна. Тус аймагт батлагдсан тохиолдол нийт 180 боллоо.
Говьсүмбэр аймагт нэг тохиолдол шинээр нэмэгдлээ. Тус аймагт нийт батлагдсан тохиолдол ийнхүү дөрөв боллоо.
Харин Дархан-Уул, Говьсүмбэр, Дорноговь аймагт тохиолдол шинээр бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд багц халдварын голомтод нийтдээ 358 тохиолдол бүртгэгдсэн байна. Ийнхүү Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 801 боллоо. Үүнээс 358 хүн эдгэрсэн байна.
ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 434 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлвэл:
- Маш хүнд 4
- Хүнд 6
- Хүндэвтэр 82
- Хөнгөн 434 хүн байна.