Эрүүл мэндийн яамны өнөөдрийн 11.00 цагийн ээлжит хэвлэлийн хурлаар “COVID-19” халдварын 24 шинэ тохиолдол бүртгэгдсэнийг мэдээллээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 784 болов.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арваннэгдүгээр сарын 28-ны өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, Зоонозын үндэсний төвийн хоёр Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид нийт 9,513 хүнд PCR шинжилгээ хийснээс 24 хүнд коронавиурс илэрлээ.
Үүнээс нэг нь зөөвөрлөгдсөн буюу ТИР машины жолооч. Энэ хүн арваннэгдүгээр сарын 16-нд Монголд ирсэн. Давтан шинжилгээнээс нь коронавирус илэрлээ.
Голомт бүхий өвчлөл бүртгэгдэж байгаа нутагт нийт 23 коронавирусийн халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн. Улаанбаатар хотод таван тохиолдол бүртгэгдлээ. Үүний нэг нь өмнө нь халдвар авсан хүний ойрын хавьтлын нэг хүн. Дөрөв нь гэр бүлийн хүмүүс бөгөөд ойрын хавьтал. Тэд тусгаарлалтад байсан. Ингээд Улаанбаатар хотод нийт 75 тохиолдол боллоо.
Орхон аймагт 22, Дорноговь аймагт 21, Говьсүмбэр аймагт гурван тохиолдол байна. Сэлэнгэ аймагт шинээр 7 тохиолдол нэмэгдсэн. Мөн Дархан-Уул аймагт 9, Архангай аймагт хоёр тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ хоёр тохиолдол нь Улаанбаатар хотоос эхтэй халдварын голомтод ирж эмчлүүлсэн хүмүүс” гэлээ.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87445
30768
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.