Видео-А.Амбасэлмаа: 26 хүнд халдвар илэрч, дотоодын халдвар 300 боллоо

2020-11-27 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа шинэ коронавирусийн халдварын шинжилгээ, тархалтын нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Тэрбээр “Өчигдрийн 11:00 цагаас хойш улсын хэмжээнд нийт 18,031 хүнд шинжилгээ хийхэд 26 тохиолдолд халдвар илэрлээ.

Улаанбаатарт 2 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өмөнх тохиолдлын ойрын хавьтал тул халдвартай клиникт тусгаарлагдаж байсан. 24 цагийн хугацаанд Сэлэнгэд 9, Орхонд 1, Дархан-Уулд 11, Дорноговьд 2 тохиолдол шинээр батлагдлаа. Мөн ХӨСҮТ-ийн нэг эмнэлгийн ажилтнаас халдвар илэрлээ.

Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс сувилалын ажиглалтад шилжиж байна. Нийт батлагдсан тохиолдол 738 болсон бөгөөд үүнээс 384 хүн эмчилгээнд байна. Биеийн байдлыг үнэлбэл, нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа. Энэ хүн 80 настай бөгөөд архаг хууч өвчнүүдтэй хүн юм. Хүнд 5, хүндэвтэр 72, хөнгөн 306 хүн байгаа” гэв.

Улаанбаатар хотод батлагдсан 65 халдварыг дүүрэг хороо тус бүрээр нь тодруулж байна.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.