ЭМЯ: Дорноговьд 1, Улаанбаатарт 6, Сэлэнгэд 20 тохиолдол шинээр бүртгэгдлээ

2020-11-25 Мэдээ мэдээлэл
 

Тэрбээр “Өчигдрийн 11:00 цагаас хойш улсын хэмжээнд нийт 3,801 хүнд шинжилгээ хийхэд 27 тохиолдолд халдвар илэрлээ. Улаанбаатарт 6, Дорноговь аймгийн Айраг суманд 1, Сэлэнгэ аймагт 20 тохиолдол шинээр нэмэгдсэн.

Улаанбаатарт бүртгэгдсэн 6 тохиолдлын нэг нь ойрын хавьтлын хүн бөгөөд давтан шинжилгээгээр илэрлээ. Харин бусад таван тохиолдол нь гэр бүлийн хавьтал, караокеноос эхтэй батлагдсан тохиолдлын хавьтал болсон хүмүүс юм. Энэ 6 хүн бүгдээрээ ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан.

Сүүлийн 24 цагт Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон аймагт халдвар шинээр бүртгэгдээгүй.

Улсын хэмжээнд халдварын тохиолдол 699 болсон. Өнөөдрийн байдлаар 350 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдлыг үнэлбэл нэг хүн маш хүнд буюу амьсгалын аппаратанд орсон, 3 хүн хүнд, 56 хүн хүндэвтэр, 291 хүн хөнгөн байна.

ХӨСҮТ-ийн Халдвартын клиникээс гадна Цэргийн төв эмнэлэгт халдвартай өвчтөнүүдийг эмчилж байгаа. Өнөөдрийн байдлаар тус эмнэлэгт 95 хүн эмчилгээ хийлгэж байна” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.