ЭМЯ-ны хэвлэлийн хурал өдөрт нэг удаа 11:00 цагт болно

2020-11-24 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлыг  өдөрт нэг удаа 11:00 цагт хийж байхаар болжээ.  

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэлийн хэлснээр  “Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг өнөөдрөөс эхлэн өдөрт нэг удаа буюу зөвхөн 11:00 цагт хийж байхаар болж байна” гэсэн юм.

Түүнчлэн иргэдэд хандаж, “Нийтийн тээврээр зорчихгүй, аль болох гэртээ байх хэрэгтэй. Хэрвээ зайлшгүй тохиолдолд нийтийн тээврийн хэрэгсэлд суувал хүн хоорондын зайг сайн барьж, заавал суудал алгасаж суугаарай. Мөн бэлэн мөнгөөр тооцоо хийхээс татгалзаж, картыг түлхүү хэрэглэх хэрэгтэй. Ингэхдээ мэдээж заавал бээлий өмсөх ёстой” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.