“КОВИД-19” халдварын зорилтот болон сайн дурын шинжилгээнд 34.402 хүн хамрагдаад байна

2020-11-23 Мэдээ мэдээлэл


Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварын зорилтот бүлгийг шинжилгээнд хамруулах 18 төв, сайн дурын иргэд шинжилгээнд хамрагдах 90 өрхийн эрүүл мэндийн төвд 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 5301 хүн оношилгоонд хамрагдсан ба 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш нийт 34.402 хүнийг хамруулаад байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Ковид-19” халдварын шинжилгээ авах үйл ажиллагааг зохион байгуулж буй 18 төв, 90 өрхийн эрүүл мэндийн төвд нийт 725 эмч, мэргэжилтэн халдвар хамгааллын дэглэмийг стандартын дагуу чанд мөрдөн ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.