Улаанбаатар, Сэлэнгэ, Дорноговь, Орхон аймагт нийт 21 тохиолдол шинээр бүртгэгджээ

2020-11-21 Мэдээ мэдээлэл

Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Тэрбээр “Өчигдрийн хувьд улсын хэмжээнд нийт 3,071 шинжилгээ хийгджээ. Өчигдөр орой 17:00 цагаас хойш нийт 21 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Тодруулбал,

Улаанбаатар хотод 6 тохиолдол
Сэлэнгэ аймагт 5 тохиолдол
Дорноговь аймагт 6 тохиолдол
Орхон аймагт 4 тохиолдол тус тус шинээр бүртгэгдсэн байна.
Үүнээс Улаанбаатар хотын нэг тохиолдол нь тусгаарлалт хяналтад байсан хүн аж.

Ийнхүү улсын хэмжээнд кластерлаж гарч байгаа өвчлөлийн тоо нийтдээ 142 болжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.