Халдварт өвчин судлалын үндэсний төв Талбарын тархвар судлаачдыг мэргэшүүлэн бэлтгэх хөтөлбөрийг боловсруулж 2009 онд ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхэлсэн. Өдгөө тус хөтөлбөрөөр бэлтгэгдсэн салбар бүрийн 77 мэргэжилтэн Монгол Улсад үүсээд байгаа коронавируст халдварын нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах багт хуваарилагдан, тэргүүн эгнээнд мэргэжлийн голлох үүрэгтэй дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Ташрамд дуулгахад, Монголын талбарын тархвар судлалын сургалтын хөтөлбөр нь эрүүл мэндийн тогтолцооны бүх түвшинд нотолгоонд суурилсан шийдвэр гаргах практикийг хөгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед тэргүүн эгнээнд ажиллах судалгаа шинжилгээний мэргэжилтнийг бэлтгэдэг хөтөлбөр юм байна.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87442
30750
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.