13 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

2020-11-19 Мэдээ мэдээлэл

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2020 оны 11 дүгээр сарын 19-ний 11:00 цагаас хойш Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид нийт 53 хүний шинжилгээ хийсэн. Үүнээс 13 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна.

2020.11.19-ний11:00 цагаас хойш Улсын хэмжээнд

Дархан-Уул аймагт 11
Орхон аймагт 13
Дорноговь аймагт 1
Дундговь аймагт 1
Сэлэнгэ 41
Улаанбаатар төмөр замын харъяа 4
УБ-т бүртгэгдсэн голомтод 14 буюу нийтдээ 85 тохиолдол бүртгэгдээд байна.
Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиодол 518 болсон.

Халдвартын клиникт 176 тохиолдол эмчлэгдэж, биеийн байдал хүнд нэг, хүндэвтэр 35, хөнгөн 140 хүн байгаа юм. ХӨСҮТ-д 182 хүн ажиглалт, тандалт эмчилгээнд байна” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.