Орхон аймаг дахь халдвартай дөрвөн хүүхдийн нэг нь Өргөөд кино үзжээ

2020-11-19 Мэдээ мэдээлэл

Орхон аймагт коронавирусийн халдварын 13 тохиолдол илэрсэн. Эдгээр тохиолдлоос дөрөв нь 6-12 насны хүүхэд байна. Нэг хүүхэд нь энэ сарын 7-ны өдөр Өргөө кинотеатрт кино үзсэн гэж мэдээлсэн. Халдвартай иргэд худалдаа үйлчилгээний газраар явсан гэсэн маршрут байгаагаас өөр тодорхой мэдээлэл одоогоор байхгүй байна.

Корона вирус илэрсэн 13 иргэний ихэнх нь Эрдэнэт Өртөөнд ажилладаг иргэд байгаа бөгөөд Дархан хотод шинжилгээнд хамрагдаж корона вирустэй нь тогтоогдсон иргэд Г-ийн 1-р зэргийн хавьтал 57, дам хавьтал 158 байгааг тогтоож шинжилгээнд хамруулсан. Халдвартай иргэдийн биеийн байдал хэвийн хөнгөн зэрэгтэй байгаа гэв. Халдвартай нь тогтоогдсон иргэдийг ХӨСҮТ-рүү шилжүүлэх юм байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.