Тэрбээр “Коронавирусийн халдвар дэлхийн 218 улс бүс нутагт бүртгэгдэж, 54.7 сая хүн өвчилж, 1.2 сая хүн эндээд байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 456.000 хүн шинээр халдвар авч, 6800 хүн эндсэн. Өмнөх өдөртэй харьцуулбал өвчлөл 72.000 хүнээр, эндэгдэл 982 хүнээр буурсан үзүүлэлт юм.
Манай улсын хувьд батлагдсан тохиолдол 455 боллоо. Өмнөх өдрөөс 21 тохиолдлоор нэмэгдлээ. Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан, Говьсүмбэр аймагт халдвар бүртгэгдлээ. Иймээс өндөр сонор сэрэмжтэй, анхааралтай байх хэрэгтэй. Иргэн бүр өвчин авах эрсдэлтэй. Гэртээ хүртэл хүн хоорондын зай барих шаардлага үүсч байна. Иймээс гэрээсээ гарахгүй байх хэрэгтэй.
Түргэн оношлогооны цэгт 9200 гаруй хүн шинжилгээ өглөө. ЗӨСҮТ шинээр гарсан голомтууд болох 29 газар эцсийн халдваргүйжүүлэлт хийлээ” гэв.