Коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2020 оны арваннэгдүгээр сарын 17-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Дорнод, Ховд аймаг дахь салбарт лабораторид нийт 1641 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 21 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Улаанбаатар хотод бүртгэгдсэн голомтод ойрын хавьтал 529 хүнд шинжилгээ хийхэд таван хүнээс коронавирус илэрсэн. Нийт энэ голомтод 15 тохиолдол бүртгэгдлээ. Харин хоёрдогч хавьтал болох 3710 хүнд шинжилгээ хийсэн.
Сэлэнгэ аймагт өчигдөр 300 гаруй хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс шинээр батлагдсан тохиолдол зургаа, нийтдээ 10 тохиолдол бүртгэгдсэн.
Говьсүмбэр аймагт цуглуулсан сорьцноос нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.
Нийтдээ коронавируст халдварын 30 тохиолдол болсон. Үүнд, Улаанбаатар хотын голомт, төмөр зам дагуух голомт гэсэн хоёр том голомтод нийтдээ 30 тохиолдол буюу тус бүрд 15 тохиолдол бүртгэгдээд байна.
Иргэд амны хаалт зүүн гараа угаан эмнэлгийн ажилчдын өгсөн зөвлөмжийн хэрэгжүүлж гэрээсээ гарахгүй байхыг хатуу анхааруулж байна.
Сэлэнгэ аймгаар орж ирсэн хоёр ТИР машины жолоочийн шинжилгээнээс коронавирус илэрсэн.
Улаанбаатар хотод гараад байгаа голомтын ойрын хавьтал 80 хүнд шинжилгээ хийхэд нэг хүний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ.
Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 455, эдгэрсэн 329 байна.
ХӨСҮТ-д 119 хүн эмчлүүлж байгаагаас нь
хүнд-3
хүндэвтэр-22
хөнгөн 94 хүн байна. Нийтдээ 183 хүн ХӨСҮТ-д ажиглалтад байна” гэлээ.
2025-04-16
2025-04-16
2025-04-15
2025-04-15
2025-04-15
87674
31526
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.