Халдвар авсан нэг иргэнд дунджаар 600-700 мянган төгрөгийн эмчилгээ хийгдэж байна

2020-11-17 Мэдээ мэдээлэл

 

Манай улсад коронавирусийн халдвар авч батлагдсан тохиолдол 434 болоод байна. Халдвар авсан нэг иргэнд дунджаар 600-700 мянган төгрөгийн эмчилгээ хийгдэж байна. Одоогоор маш хүнд буюу эрчимт эмчилгээ,  амьсгалын аппарат шаардлагатай хүн байхгүй аж.

Одоогоор ХӨСҮТ-ийн клиникт 100 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүнд, 21 хүний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна. ХӨСҮТ-д 170 хүн ажиглалт, тандалт, эмчилгээнд байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.