Видео-ЭМЯ: Гурван хүнээс коронавирус илэрлээ

2020-11-17 Мэдээ мэдээлэл
 ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөд байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А. Амбасэлмаа “2020 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лаборатори болон Сэлэнгэ, Дорнод, Дархан-Уул аймагт нийт 1762 хүнд шинжилгээ хийснээс гурван хүнээс коронавирусний халдвар илэрсэн, 1759 хүнд халдвар илрээгүй. Аравдугаар сарын 28-ны өдөр Токио-Улаанбаатараас ирсэн 202 хүний давтан шинжилгээ, аравдугаар сарын 24-ний өдөр Франкфурт-Улаанбаатарын чигэлээр ирсэн 85 хүний давтан шинжилгээ, замын-Үүд боомтоор орж ирсэн 56 хүний давтан шинжилгээ, тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэсэн 42 эмч, ажилчдын шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирээд Улаанбаатар хотод тусгаарлагдсан 25 хүний шинжилгээ, Сэлэнгэ аймгийн лабораторит нийт 133 хүнд, Дорнод аймагт тандалтын зорилгоор 18 хүнд шинжилгээ хийсэн байна. эдгээр шинжилгээнд коронавирус илрээгүй. Сэлэнгэ аймагт орж ирсэн хоёр тээврийн жолоочоос коронавирусний халдвар илэрсэн. Ховд аймагт 14 хүнд тандалтын зорилгоор хийсэн шинжилгээнд коронавирусын халдвар илрээгүй. Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 83 хүнд шинжилгээ хийснээс нэг хүний гурав дахь давтан шинжилгээнд коронавирусний халдвар илэрлээ. Хоёр дахь хавьтлын 274 хүнд шинжилгээ хийсэн халдвар илрээгүй байна. боллоо. Дархан-Уул аймгийн лабораторид 132 хүний сорьцод тандалтын зорилгоор шинжилгээ хийхэд нэг сэжигтэй тохиодол илэрч, давтан шинжилгээ хийж байна.

Монгол Улсад халдварын батлагдсан тохиолдол 434 боллоо. Үүнээс эдгэрсэн 328, сувилалд16, гэрийн ажиглалтад 16,  ажиглалт тандалтын хугацаа дууссан 310 хүн байна.

ХӨСҮТ-д онош  батлагдсан 100 хүн эмчлэгдэж байгаагийн 2-ынх нь биеийн байдал хүнд, 21 нь хүндэвтэр, 77 нь хөнгөн байна. ХӨСҮТ-д нийтдээ 177 хүн ажиглалт тандалт, хяналтад байна” гэлээ.

ЭМЯ-ны хэлстийн дарга Л.Нарангэрэл “Коронавирус дэлхийн 218 улс оронд бүртгэгдэж, өнөөдрийн байдлаар 54.3 сая хүн халдвар авч, 1.2 сая хүн эндсэн. Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 528 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авсан байна. Манай орны хувьд 434 тохиолдол бүртгэгдэж шинээр гурван тохиолдол батлагдсан байна. Нийслэл болон Сэлэнгэ аймагт коронавирус голомтлон  бүртгэгдсэн хэвээр байна. Нийслэлд 18 цэгт коронавирус илрүүлэх шинжилгээ хийж байгаа. Энэ шинжилгээнд 1639 хүн хандсан, бүгд сөрөг гарсан” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.