Улаанбаатар хотоос хулгайн замаар Хэнтий аймагт очсон хоёр иргэнээс түргэвчилсэн оношлуураар коронавирус илрээд байсан билээ. Тухайн иргэдийн сорьцыг ХӨСҮТ-рүү явуулж, PCR шинжилгээ хийлгэсэн юм. Тэгвэл хоёр иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарсан талаар тус аймгийн Засаг дарга Ц.Идэрбат мэдээллээ. Тэрбээр цахим хуудастаа “Баянхутаг суманд баталгаагүй замаар ирсэн хүмүүсийн ХӨСҮТ дээр хийлгэсэн нарийвчилсан PCR шинжилгээний хариу сөрөг гарсныг ХӨСҮТ-өөс аймгийн Шуурхай штабт албан ёсоор ирүүллээ” гэжээ.
Иргэдийн түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарсантай холбогдуулан тус аймагт орох, гарах хөдөлгөөнийг хааж, бүх үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг зогсоогоод байсан юм.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87433
30721
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.