Трэнд урсгал
Коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Танадалт судалгааны албан дарга А.Амбасэлмаа “2020.11.15-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Сэлэнгэ, Дархан-УУл, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 1818 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 3 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
2020.10.26-нд тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээнд халдвар илэрлээ.
Мөн “Энхсаран” сувиллын үйлчлэгчээс халдвар илэрсэн байна.
Нийслэлд бүртгэгдээд байгаа багц өвчлөлийн ойрын хавьтал 107, хоёрдогч хавьтал 300 гаруй хүнд шинжилгээ хийснээс халдвар илрээгүй. Нийт тухайн голомтод 9 тохиолдол байна. Энэ голомтод анхдагч болон хоёрдогч хавьтлын нийт 2753 хүнд шинжилгээ хийлээ.
ЗӨСҮТ-ийн лабораторид Улаанбаатар хотын багц халдварын хоёрдогч хавьтлын цэгүүдээс цуглуулсан сорьцонд шинжилгээ хийсэн. Нийт 909 хүнд шинжилгээ хийсэн. Халдвар илрээгүй.
Сэлэнгэ аймгийн нэгдүгээр хавьтлын нэг хүнээс халдвар илэрлээ. Тус аймагт бүртгэгдсэн багц халдварын тохиолдол 4 боллоо. Аймаг, нийслэлд танадалт судалгаа үргэлжилж байна.
Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 431 боллоо. Үүнээс эдгэрсэн 328 байна. Ажиглалтад 16, гэрийн ажиглалтад 2, ажиглалт, танадалт дууссан 310. Нутаг буцсан 6 хүн байна.
ХӨСҮТ-д 97 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл, хүнд 2, хүндэвтэр 20, хөнгөн 75 байна” гэлээ.
17 цагийн өмнө
18 цагийн өмнө
Өчигдөр
2025-12-22
2025-12-16
107206
89160
82550
75525
66883
66397
66386
57167
53884
53002
46804
45847
45413
45146
41199
39981
39771
37905
36098
34492
Facebook
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.