Д.Нарангэрэл: Коронавирусийн гурван тохиолдол шинээр батлагдлаа

2020-11-16 Мэдээ мэдээлэл

ЭМЯ-наас шинэ коронавирусийн халдварын тархалт манай улсад болоод дэлхийд ямар байгаа талаарх ээлжит мэдээллээ хүргэж байна.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өчигдөр 17:00 цагт мэдээлэл хийснээс хойш гурван тохиолдол шинээр бүртгэгдэн нийт халдварын тоо 431 болоод байна.

Нийслэл болон Сэлэнгэ аймагт коронавирусийн багц тохиолдол илэрсэн хэвээр байна. ЭМЯ, НЭМГ-аас  оношлогооны 11 цэгийг дээр нь найман цэг нэмж, нийт 19 цэгээр шинжилгээ тандалт хийж эхлээд байна.

ХӨСҮТ-өөс гадна Зооноз өвчин судлалын төвийн лаборатириудад нийт 1,918 хүнд шинжилгээхийхэд 758 хүний сорьцод коронавирусийн шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Дараагийн буюу 17:00 цагийн мэдээллийн үлдсэн хүмүүсийн шинжилгээний хариуг мэдээлнэ” гэв.

 

 

 

facebook sharing button

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.