ДОТООДДОО гарсан халдварыг 200 хоногийн турш “0” ТҮВШИНД барьж чадсан ТАЙВАНЬ улсын жишээ

2020-11-16 Мэдээ мэдээлэл

УИХ-ын эмч гишүүн Ж.Чинбаяр ДОТООДДОО гарсан халдварыг 200 хоногийн турш “0” ТҮВШИНД барьж чадсан ТАЙВАНЬ улсын жишээг өөрийн цахим хуудсанд тэмдэглэсэн байна.

Одоогийн байдлаар 23 сая хүн амтай Тайванд 597 халдвар гарч 7 үхэл бүртгэгдсэн байна.
Ковид-19 халдварыг арал дээрээ амжилттай хянаж чадсны нууц нь: 2020 оны гуравдугаар сараас хилээ хааж зөвхөн дотоодын иргэдээ агаар, усан замын боомтуудаар чанга хяналтан дор оруулж эхэлсэн, шинж тэмдэггүй хүмүүсээ 14 хоног карантинд байлгасан явдал юм.

-Маск тарааж эхэлсэн. Маскыг иргэддээ үнэгүй тараасан нь амжилтын цөм нь байсан. Тайван гаднаас маскаа авахгүйгээр дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн. Өдөрт 2 сая хийж чадаж байсан Тайван 4 сарын хугцаанд 20 сая болтол үйлдвэрлэлээ нэмсэн. Ингэснээр оршин суугчиддаа тогтмол маскаар хангах боломж бүрдсэн.

-Халдварт өртөгсдийг хайж олох (trace), карантинд оруулах ажлыг гайхамшигтай хийж чадсан. Эрүүл мэндийн ажилчид батлагдсан тохиолдол бүрийн дунджаар 20-30 хавьтагсдыг олж илрүүлж байв. Засгийн газар нэг тохиолдол бүрийн ард 150 хавьтагсдыг олж шинжилгээнд оруулж байсан. Хавьтагч бүр Ковид-19 илрээгүй ч гэсэн гэрээр өөрсдийгөө 14 хоног тусгаарлаж байсан.

-Тайванчууд өнгөрсөн 2003 оны SARS-аар маск зүүх, гараа тогтмол угаахыг сурсан байсан. Засгийн газар халдварт өвчнийг хянах, тандах сүлжээг бий болгож чадсан байв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.