Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-ийн холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өгч байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арваннэгдүгээр сарын 12-нд буюу сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори болон Сэлэнгэ, Дорнод, Дархан-Уул аймгийн Вирус судлалын салбар лабораториудад нийтдээ 1030 хүнд шинжилгээ хийхэд зургаан хүнд коронавирус илэрлээ.
ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан эмч, ажилтан хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.
Улаанбаатар хотод кластер буюу багцаар бүртгэгдсэн халдварын голомтод нийт ойрын хавьтал 125 хүнд шинжилгээ хийхэд 5 хүнээс коронавирус илэрсэн. Хоёрдогч хавьтал 2600 хүнээс 477 хүний шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Нийт тухайн голомтод батлагдсан тохиолдол зургаа байна.
Арванэгдүгээр сарын 13-нд Сэлэнгэ аймгийн оршин суугч гурван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.
Монгол Улсад онош батлагдсан 412 боллоо. 317 нь эдгэрсэн. ХӨСҮТ-д онош батлагдсан 90 хүн байна” гэв.