Хан-уул дүүргийн ахмадын хороотой хамтран ажиллалаа

2020-11-10 Мэдээ мэдээлэл

“Монгол Улсын хүн амын насжилтын асуудлаарх үндэсний стратеги”, “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд ХУД-ийн Ахмадын хороотой хамтран 2020 оны 11 сарын 03-ны өдөр дүүргийн ахмадын хорооны хурлын танхимд “Эрүүл насжилтын төлөө хамтдаа” сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг нээж ХУД-ийн ахмадын хорооны дарга Д.Совдоо танхимд цугласан ахмад наснуудад мэндчилгээ хүргэж, ГҮТ-ийн ЧАБА-ны дарга Т.Дулмаа “Эрүүл, идэвхтэй, урт насжилт”, “Ахмад настны хоол тэжээлийн онцлог” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтанд ХУД-ийн ахмадын хорооны гишүүд болон ахмадын зөвлөлийн дарга нар хамрагдлаа.

Сургалтын үеэр ХУД-ийн ахмад настнууд асуулт тавьж, санал сэтгэгдэлээ солилцон, Геронтологийн үндэсний төвийн сургалтын баг Т.Дулмаа Г.Хулан нарт талархсанаа илэрхийлж сургалтыг COVID-19 цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед настнууд бид сэтгэл зүйгээ эрүүл насжилтанд хэрхэн бэлтгэх, биеийн дархлаагаа сэргээхэд шим тэжээл сайтай эрүүл хоол хүнс хэрэглэх аргыг суралцсан үр өгөөжтэй сургалт боллоо гэж дүгнэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.