Арваннэгдүгээр сарын 8-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 56 настай Беларусь улсын нэг, 52 настай Монгол Улсын нэг тээврийн жолоочоос, аравдугаар сарын 17, 18-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн гурван тээврийн жолоочийн давтан шинжилгээнд Covid-19 илэрсэн.
Харин одоогийн байдлаар дөрвөн хүн эдгэрч, дараагийн шатны хяналт руу шилжсэн. Үүнд, 36 настай эрэгтэй, 42 настай эрэгтэй, ОХУ-ын хоёр тээврийн жолооч эдгэрчээ. Мөн аравдугаар сарын 10-нд Токиогийн онгоцоор ирсэн 25 настай эрэгтэй, аравдугаар сарын 1-нд Сиатлын онгоцоор ирсэн 19 настай эрэгтэй эдгэрсэн байна. Ингэснээр Монгол Улсад батлагдсан тохиолдол 368 болж, 317 нь буюу 88 хувь эдгэрсэн” гэлээ.