Д.Нямхүү: Коронавирусийн өвчтөнүүдтэй ажиллаж байсан сувилагч халдвар авлаа

2020-11-6 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын тархалт дэлхийд болон манай улсад ямар байгаа талаар ээлжит мэдээллээ хийж байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулав. Тэрбээр “2020 оны арваннэгдүгээр сарын 4, 5-нд буюу сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораторид нийт 1,068 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Үүнээс дөрвөн хүний сорьцод коронавирус илэрлээ. Тухайн дөрвөн тохиолдол нь Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн хоёр жолооч буюу 30, 48 настай эрэгтэй Беларус улсын иргэд юм. Мөн өнгөрөгч сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүн буюу 19 настай эрэгтэй байна. Харин дөрөв дэх тохиолдол нь COVID-19 халдвартай өвчтөнүүдэд үйлчилж байсан багийн сувилагчийн хяналтын шинжилгээнээс коронавирус илэрсэн байна.

Тодруулбал, тухайн баг коронавирусийн халдвартай өвчтөнүүдэд шинжилгээ хийхээр 14 хоног багаар ажилладаг. Ажилласан хүмүүс гараад 14 хоног ажиглалтын байранд тусгаарлагдан хянагддаг. Тэгвэл тухайн сувилагч ажиллаж байх хугацааны 14 хоногийн хяналтын шинжилгээнээс коронавирус илэрсэн. Бид тухайн ажлын баг хамт олныг хяналтдаа аван ажиглалтыг үргэлжлүүлж байна ” хэмээн хэллээ.

Ингээд Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 356 боллоо.

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.