Казакстан улсын хоёр иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ

2020-11-3 Мэдээ мэдээлэл

ОХУ-аас импортоор бараа таваар оруулдаг аж ахуйн нэгжүүдийн ажилтнууд болон гадаадаас эх орондоо ирж тусгаарлалтаас гарсан 100 гаруй иргэнээс сорьцын шинжилгээ авч, тандалт судалгаа хийхэд хоёр хүний шинжилгээний хариу эргэлзээтэй гараад байсан юм.

Улмаар тухайн иргэд болон тэдний ойрын хавьтагчдыг тусгаарлаад байв. Дээрх хоёр иргэний нэг нь өнгөрсөн зургадугаар сард тусгай нислэгээр Бүгд Найрамдах Казахстан Улсаас эх орондоо ирсэн, улмаар коронавирусийн халдвар илэрч, ХӨСҮТ-д эмчлүүлээд гарсан хүн аж. Харин нөгөө хүн нь түүнтэй хамт ажилладаг байжээ.

Тэгвэл эдгээр иргэний PCR /полимеразын гинжин урвал/-ын шинжилгээний хариу сөрөг гарчээ.

Одоогоор Баян-Өлгий аймагт хөл хорио тогтоогоогүй, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа боловч иргэдийг амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлахыг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна.

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.