Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит (2020.10.28) мэдээллээ өнөөдөр хийлээ.
Мэдээллийн эхэнд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү “2020.10.26-27-нд буюу сүүлийн 2 хоногт ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Сэлэнгэ аймаг дахь салбар лабораториудад 1233 хүнд шинжилгээ хийдээ. Үүнээс 1232 хүнд коронавирус илрээгүй. Харин 1 хүнээс коронавирус илэрсэн.
2020.10.22-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 1 хүний давтан шинжилгээнээс халдвар илэрлээ. Энэ нь 26 настай эрэгтэй хүн байна.
Бусад шинжилгээний тухайд:
– 2020.10.26-нд Будафейшт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 93 хүн
– 2020.10.15-нд Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн 145 хүний давтан
– 202010.08-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 264 хүний давтан
– 2020.10.08-нд Перт- Улаанбаатарын онгоцоор ирсэн 47 хүний давтан
– 2020.10.07-нд Өмнөд судан улсаас ирсэн 213 энхийг сахиулагч
– ХӨСҮТ-ийн тусгаарлах байранд тусгаарлагдсан 12 хүн
– Үүрэг гүйцэтгэсэн 67 эмч ажилтанд.
– Баян-Өлгий аймгийн Цагаан нуур боомтод хийгдсэн 24 шинжилгээ
– Алтанбулагийн боомтоор орж ирсэн 44 жолоочид шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.
Монгол Улсад батлагдсан тохиолдол 340 боллоо. Үүнээс 312 нь эдгэрсэн. ХӨСҮТ-д 28 хүн эмчлэгдэж байна. Үүнээс 20 хүний биеийн байдал хөнгөн, хүндэвтэр найман хүн байна” гэлээ.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87445
30768
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.