ЭМЯ: Манай улсад COVID-19-ийн батлагдсан тохиолдол 340 боллоо

2020-10-27 Мэдээ мэдээлэл

Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, манай улсад COVID-19-ийн батлагдсан тохиолдлын тоо 340-д хүрснийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Энэхүү иргэн нь эх орондоо энэ сарын 22-нд иржээ. Тухайн өдөр УОК-ын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 70 орчим иргэнийг татан авч байв.

Эдгээр иргэний эхний шинжилгээгээр есөн хүнээс коронавирусийн халдвар илэрснийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байсан.

Өнөөдрийн байдлаар батлагдсан 340 тохиолдлоос 312 нь эдгэрээд байна. Харин коронавирусийн халдвар авсны улмаас ХӨСҮТ-д 28 иргэн эмчлүүлж буй бөгөөд 20 хүний биеийн байдал хөнгөн байгаа бол найман хүний бие хүндэвтэр байгаа аж.

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.