Томуу, томуу төст өвчний идэвхжлийн үеийг угтаж, эмнэлгүүдийн бэлэн байдлыг хангаад байна

2020-10-27 Мэдээ мэдээлэл

Томуу, томуу төст өвчний идэвхжлийн үеийг угтаж Эрүүл мэндийн яам, нийслэлийн эрүүл мэндийн газар, харьяа байгууллагууд хамтран өнгөрсөн 7-р сард хариу арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг гаргасан. Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын биелэлт болон эмнэлгүүдийн бэлэн байдал хэрхэн хангагдсантай холбогдох албаны хүмүүс танилцлаа.

СХД нэгдсэн эмнэлэг нь нийслэлийн хамгийн их хүн амд үйлчилдэг эмнэлгийн нэг. Томуугийн ид дэгдэлтийн үед энэ эмнэлэг маш их ачаалалтай ажиллаж, ор хүрэлцэхгүй улмаас зарим өвчтөнд коридорт нэмэлтээр ор гаргахаас өөр аргагүйд хүрдэг. Яг өнөөдрийн байдлаар томуугийн идэвхжлийн оргил үе хараахан эхлээгүй байгаа учир ачаалал хэвийн байна. Гэхдээ урьдчилсан бэлэн байдлыг бүрэн хангажээ.

Томуу, томуу төст өвчний идэвжлийн үеийг угтсан төлөвлөгөөний хүрээнд эм хангамж, хүний нөөцөө зөв хувиарлах, эмч мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах ажил хийгдэж байна. Энэхүү төлөвлөгөө нь эрсдэлээс урьдчилан сэргийлэх, томуугийн дэгдэлтийн үеийг хохиролгүй даван туулах зорилготой юм.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.