УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир ирэх сарын 29-нд давж заалдана

2020-10-26 Мэдээ мэдээлэл

 

 

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир эрх мэдлээ урвуулан ашиглаж, ЖДҮХС-аас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь дам байдлаар нөлөөлсөн байж болзошгүй хэргээр хоёр жил шалгагдсан. Түүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд наймдугаар сарын 19-нд болж, шүүхээс түүнд 3.6 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хүртэл хугацаагаар хассан юм.

Тэгвэл Д.Дамба-Очирт холбогдох Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд арваннэгдүгээр  сарын 29-ний өдөр буюу Пүрэв гаригт товлогдсон байна.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.