Д.Нямхүү: Алтанбулагийн боомтоор ирсэн 30 настай жолоочоос коронавирус илэрлээ

2020-10-23 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалт дэлхийд болоод манай улсад ямар байгаа талаарх ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Энэ сарын 21, 22-нд 1053 хүнд шинжилгээ хийхэд 1052 хүнд коронавирус илрээгүй. Харин энэ сарын 20-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 30 настай эрэгтэй, ТИР ачааны машины жолоочоос коронавирус илэрлээ.

Монголд коронавирусийн 328 тохиолдол батлагдсанаас 312 нь эдгэрсэн. 300 хүний ажиглалт тандалт дууссан. ХӨСҮТ-д 16 хүн эмчилгээнд байгаагийн 12 нь хөнгөн байна. ХӨСҮТ-д нийт 39 хүн ажиглалт, тандалт, эмчилгээнд байна. 10-р сарын 1-нд Сиатл-УБ-ын онгоцоор ирсэн иргэний гурав дахь шинжилгээ буюу 20 дахь хоногтоо халдвар илэрсэн. Энэ хүнийг ХӨСҮТ-д эмчилж, хянаж байна” гэлээ.

Мөн энэ удаагийн хурлаар улирлын томуугийн вакцинтай холбоотой зарим мэдээллийг хүргэв.

Солонгост 20 гаруй хүн нас барсан гэх мэдээллийг БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас судалж байна. Гэхдээ энэ нь албан ёсны мэдээлэл биш юм. Манай улсад 509.500 хүн тун вакцин оруулж ирснээс 440 мянга гаруй нь хийгдсэн. Ямар нэгэн сөрөг урвал хүндрэл илэрсэн тохиолдол байхгүй. Вакцин хийсэн хэсэгт хүндүүрлэх, бага зэрэг халуурах зэрэг түр зуурын шинж илрээд арилах нь санаа зовоох асуудал биш гэдгийг тодрууллаа.

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ /2020.10.23-НИЙ 11:00 ЦАГ/

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ /2020.10.23-НИЙ 11:00 ЦАГ/

Posted by Эрүүл Мэндийн Яам on Thursday, October 22, 2020

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.